Шинэ Засгийн газарт цаашид ажиллахаар тодорсон сайд нараас ихэнх нь улирсан бол шинээр ДОЛООН сайд томилогдлоо. Үүнд:
1. Соёлын сайдаар Ч.Ундрам
2. Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайдаар Г.Дамдинням
3. Батлан хамгаалахын сайдаар Д.Батлут
4. Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайдаар Э.Батшугар
5. Эрүүл мэндийн сайдаар Ж.Чинбүрэн
6. Хууль зүй дотоод хэргийн сайдаар Л.Мөнхбаатар
7. Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар Т. Аубакир нар томилогдсон байна.
Дээрх гишүүд нь Засгийн газрын сайдаар анх удаа ажиллахаар болж байгаа бөгөөд бүгд МАН-аас сонгогдсон гишүүд байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Шинэ сайд нарын томилгоонд МАН-аас өөр намын төлөөллийг оруулаагүй нь шүүмжлэл дагуулж эхэллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна