МУГТ М.Уранцэцэг дэлхийн жүдо бөхийн түүхэнд хамгийн олон медаль хүртсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигджээ.
Тэрбээр олимп, дэлхийн аварга, тив, дэлхийн цом, гранд слэм, гран при, мастер зэрэг нийт 9 төрлийн олон улсын тэмцээнээс нийт 58 медаль (Алт-21, Мөнгө-16, Хүрэл-21) эх орондоо авчирсан байна.
Тэрбээр жудо бөхийн 48 кг жингийн Дэлхийн аварга (2013), ДАШТ-ий мөнгө (2017), хошой хүрэл медальт, Ази тивийн аварга (2012), ААШТ-ий хошой хүрэл медальт (2009, 2013), Токиогийн олимпын хүрэл медальт (2021) Монгол улсын эмэгтэй жүдоч.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна