Зураач Б.Хосбаяр"Хурд" хамтлагийн маркийг бүтээжээ

Admin
2025/06/16

"Хурд" хамтлагийн гишүүд болон логог дүрслэн харуулсан маркийг зураач Б.Хосбаяр бүтээжээ. "Монгол шуудан" ХК-иас хэвлэн гаргасан энэ марк нь 1183 дахь шуудангийн отгон марк болж, дэлхийн 92 орон руу зорчих эрхтэй болж байна. "Хурд" хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм.

Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, тус бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр үлдэж 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар өнөөдрийг хүржээ.

"Хурд" хамтлаг нь зургаан гишүүнтэйгээр анхны “Хар салхи” бүрэн хэмжээний концертоо 1995 оны гуравдугаар сард Улсын циркт амжилттай тоглосоноор, Монголын хөгжиж буй рок хөгжмийн түүхэнд цоо шинэ эрэлхийлэл, шинэ стиль хэв маягийг хүчтэйгээр нэвтрүүлж, Монголын ард түмнийг, тэр дундаа амьд хөгжим сонирхогч рокер залуусыг байлдан дагуулж байв. "Хурд" хамтлаг 1998 онд Монголд анх удаа “UNPLUGGED” концерт тоглож мөн сонгодог оркестр хөгжимтэй хамтран “Симфони хурд” концертыг 2001 онд тоглосон. Хамтлаг анхны "Хар салхи" концертоос хойш Улаанбаатар хотод нийтдээ 24 удаагийн бүрэн хэмжээний цагийн тоглолтыг хийсэн байна. Эдгээр тоглолтууд дундаас 2005 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд тоглосон "Талархалын тоглолт" 120 мянган үзэгч цугларч байснаараа алдартай.

Харин энэ удаа тэд 30 жилийнхээ хаалт болгож "Бүсгүй" амьд хөгжмийн тоглолтоо 2025 оны зургадугаар сарын 21-ний өдөр "SocialPay" паркт хийх гэж байна.

Мэдээлэл авах утас: 9913-9933, 9095-6666

Тасалбар захиалах: VIP тасалбарыг FreshPack.mn вэбсайт, FreshPack аппликейшн болон 7777-5020 дугаараар холбогдон үнэгүй хүргүүлээрэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна