Magnet Brain Берлиний Хөгжмийн Видео Шагнал гардуулах ёслолоос "Soul Mantra" дуугаараа ШИЛДЭГ ДУУ шагнал хүртжээ

Admin
2025/06/16

Залуу уран бүтээлч Magnet Brain буюу Г. Маргад Берлиний Хөгжмийн Видео Шагнал  (BMVA 2025)  гардуулах ёслолд амжилттай оролцон шагналын эзэн болжээ. 

2025 оны зургадугаар сарын 14-нд Берлиний Хөгжмийн Видео Шагнал (Berlin Music Video Awards, BMVA)-ын 13 дахь удаагийн шагнал гардуулах ёслол ёслол болж, энэхүү арга хэмжээнд Монголоос залуу уран бүтээлч Magnet Brain нь Best Song (Шилдэг Дуу)-ын шагналыг "Soul Mantra" уран бүтээлээрээ хүртжээ. 

Тэрбээр шагнал гардуулах ёслолын үеэр энэ уран бүтээлээ сонирхуулан үзэгчдээс ихээхэн сайшаал хүртсэн байна. 

"Soul Mantra" клипийн тухай:

  • Найруулагчаар Adrian Villagomez ажилласан.

  • Сэтгэл татам дүрслэл, хүчирхэг агуулга, өвөрмөц өнгө аяс, гүн утга илэрхийлсэн.

  • 2 өдрийн турш зураг авалт хийж, нийтдээ 12 хоногийн хугацаанд бүтээсэн.

  • Нийт 11 хүний баг хамтран ажилласан.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна