Голын эрэг дээр амарч байсан иргэдийг дээрэмджээ

Admin
2025/06/13

Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 07, 09-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “Туул” голын эрэг дагуу амарч, зугаалж явсан иргэдийг дээрэмдлээ” гэх 2 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн аж.

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, иргэдийн өмчлөх эрхэд халдаж, хутга буюу зэвсгийн чанартай зүйл ашиглан, эд зүйлийг хууль бусаар авсан байж болзошгүй 22-24 насны 2 этгээдийг олж, тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иймд иргэд та бүхэн аялал зугаалгаар явахдаа хувийн аюулгүй байдлаа хангаж, учирч болзошгүй аливаа эрсдэлээс сэргийлнэ үү.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна