Одоогоос 20 жилийн өмнө ХЗДХСайд дээр ирдэг өргөдөл гомдлын дийлэнх хувь нь шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой өргөдлүүд эзэлдэг. Одоо ч хэвээрээ. ШШГ тухай хууль болон гэр бүлийн тухай хуулиудын төслийг өргөн барьчихаад байна. Гэр бүлийн тухай хууль дээр зарчмийн шинжтэй өөрчлөлтүүд байгаа. Нэн ялангуяа хүүхдийн эрхийг яаж хамгаалах , асран хамгаалахтай холбоотой асуудлыг яаж зохицуулах вэ гэдэг дээр маш их анхаарч байгаа.
Гэр бүлийн дундын маргааныг яах уу , хамтран амьдрагчийн статусыг яах уу , тээгч эхийн асуудлыг яах уу мөн гэрлэлтийн хоорондын ямар нэгэн маргаан үүсээд гэрлэлтийнхээ харилцааг зөрчсөн, нэгнээ хууран мэхлэсэн бол хариуцлага нь ямар байх юм. Эд хөрөнгө дээр хүртэл ямар хариуцлага хүлээх юм гэдэг дээр гэр бүлийн тухай хуулийг хийсэн юм.
Үүнийг дагалдаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль дээр томоохон шинжтэй өөрчлөлтүүд гарна. Бодит биелэлт нь 20 хувьд хүрдэггүй байсан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг 60 аас дээш хувьд хүргэхээр төлөвлөж байна.
Хамгийн наад захын жишээ гэхэд хүүхдийн тэтгэлэгийн асуудал юм.Хүүхдийн тэтгэлэг авах ёстой 10 ээж тутмын 2-3 ээж л арай гэж тэтгэлэг авдаг. Бусад нь авч чаддаггүй чирэгддэг.
- хаяган дээрээ байдаггүй
- зугтдаг
- ажилгүй гэдэг шалтгаанаар зайлсхийдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэдэггүй , үл хүндэтгэдэг , зугтдаг ийм хүмүүсд холбоотойгоор маш олон хариуцлагыг оруулсан. Энэний нэг чухал ач холбогдол нь банкыхан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль батлагдвал бид зээлийн хүүгээ бууруулах бололцоотой гэж хэлсэн. Тэгэхээр энэ бол том шинэчлэлт юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна