Монголын 21 хүртэлх насны эрэгтэй шигшээ баг БНХАУ-ын Хубэй мужийн Сиаоган хотод болсон “FIBA 3x3 Nations League, Stop-1” тэмцээнд амжилттай оролцож аваргын алтан медаль хүртлээ.
Тус багийн бүрэлдэхүүнд Ч.Чойжилсүрэн, М.Өлзийбат, Б.Энх-Амар, А.Билгүүн нар багтсан бөгөөд тэд хагас шигшээд Японы багийг, шигшээ тоглолтод Шинэ Зеландын багийг 19:16 харьцаагаар хожиж, цуврал тэмцээний анхны ялагчаар тодров.
Тэмцээнд Хятадын муж бүрийн багууд болон Япон, Хонконг, Тайвань, Сингапур, Индонез, Шинэ Зеланд, Монголын багууд оролцсон юм.
Монголын залуус хурд, эв нэгдэл, оновчтой довтолгоогоороо өрсөлдөгчдөөсөө илт давуу тоглолт үзүүлж, олон улсын тавцанд дахин өндөр амжилт гаргалаа.
“FIBA 3x3 Nations League” тэмцээний цуврал энэ долоо хоногт БНХАУ-д үргэлжлэх бөгөөд Монголын баг дараагийн шатуудад оролцсоор байх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна