Онцгой байдлын албанд өчигдөр дараах гал түймрийн дуудлагууд иржээ

Admin
2025/06/10

Онцгой байдлын албанд өчигдөр дараах гал түймрийн дуудлагууд иржээ.

-Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо оюутны дотуур байрны өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 06:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 1 дүгээр давхрын өрөөнд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан. Угааржилтын бүсээс 110 иргэнийг гаргасан.

-Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 02:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 20 метр урт хашаа, 380 вольтын хүчдэлийн цахилгааны тулгуур багана шатаж байсныг ажиллаж унтраасан.

-Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 06:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын "Prius Alpha" загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна