Гавьяат тамирчин М.Анхцэцэг Монгол Улсаа төлөөлөн олимпын чуулганд оролцож байна

Admin
2025/06/09

Олимпын өлгий нутаг Грект Олон улсын Олимпын хөдөлгөөний залуу элч нарын 65 дахь удаагийн чуулган болж байна. Тавдугаар сарын 8-нд эхэлсэн чуулганд дэлхийн 102 Үндэсний олимпын академийн залуу төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд хүндийг өргөлтийн Дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Анхцэцэг Монгол Улсаа төлөөлөн, чуулганд оролцож байна. 


“Орчин үеийн нийгэм дэх тамирчин: Эв нэгдлийг урамшуулж, бэхжүүлэх нь” сэдвийн дор 2024 онд болсон Олимпын залуу Элч нарын 64 дэх чуулганд оролцсон нэр хүндтэй мэргэжилтнүүдийн лекц, чуулганд оролцсон олимпод оролцогчдын сэтгэл хөдөлгөм түүх, санал, дүгнэлт, ажлын хэсгээс мэдэх боломжтой бүхий л зүйлсийг энэ удаагийн чуулганд оролцогчдод зориулан эмхэтгэн, бэлтгэжээ.


Олимпын хөдөлгөөний залуу элч нар өчигдөр 1896 онд орчин үеийн анхны олимпын наадам зохиогдсон “Panathenaic” цэнгэлдэх хүрээлэнд зочилж, эртний Грекийн дэлхий дахинд өвлөн үлдээсэн сонгодог оюун санаа, соёл иргэншлийн билгэдэл, архитектур, уран барилга, урлагийн хамгийн агуу цогцолбор Афины “Акрополис” (Acropolis)-ыг үзэж сонирхжээ. Мөн 2009 онд үүд хаалгаа нээсэн “Акрополисын музей”-д очиж, ариун хад болон түүний бэл дэх чухал олдворуудтай танилцсан байна.



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна