П.Наранбаяр: Өвөрмонголтой хамтарч Олон улсын инженерийн сургуулийг Хүннү хотод байгуулна

Admin
2025/06/04

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.06.04/ боллоо.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцуулж байна. Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр " 2025 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Уг үйл ажиллагааг үргэлжлүүлнэ. Энэ хүрээнд багшийн чадавхийг сайжруулж, дутагдлыг арилгаж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх мөн сургуулиудын тэгш хүртээмжийг нэмэгдүүлж ажиллана. 2030 он гэхэд ерөнхий боловсролын сургуулиуд 80 мянган хүүхдээр нэмэгдэнэ.

Үүнд зориулсан 108 сургууль, 95 цэцэрлэгийг одооноос барьж байгуулахаар бэлтгэж хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр ажиллаж байна. 2026, 2027 оны төсөвт 45, 45-аар хуваарилж төсвийг нь суулгана. Үүний зэрэгцээ Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяанд Олон улсын инженерийн сургуулийг Өвөрмонголын аж үйлдвэрийн сургуультай хамтарч Хүннү хотод байгуулах Засгийн газрын тогтоолыг гаргалаа. Ингэснээр эрчим хүчний салбар бие даан хөгжих боломж нээгдэж, хөрөнгө оруулалт татах, технологийг хөгжүүлэх боломж бий болж байна. Ийнхүү боловсролыг дэмжих жил цаашид үргэлжлээд явна" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна