77 настай ахмад дугуйчин ОУХМ Т.Пүрэвдорж Дэлхийн мастеруудын олимпоос 3 АЛТАН МЕДАЛЬ хүртжээ

Admin
2025/06/02

Монгол Улсын насанд хүрэгчдийн болон мастеруудын 42 удаагийн аварга 77 настай ахмад дугуйчин Т.Пүрэвдорж Тайвань улсад зохиогдож буй Дэлхийн мастеруудын олимпод оролцож байна. Тэрбээр, 3 зайд амжилттай оролцож, 3 алтан медаль хүртжээ.

May be an image of 3 people, bicycle and text



Түүний гаргасан амжилтуудаас дурьдвал:

  • Монгол улсын насанд хүрэгчдийн болон мастеруудын 42 удаагийн аварга
  • 1972-1980 хүртэл Монгол улсын Шигшээ багийн тамирчин байсан
  • 2017 онд Шинэ Зеланд улсад зохиогдсон Дэлхийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээнд шагналт 4 дүгээр байр
  • 2018 онд Малайз улсад зохиогдсон Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд 2 зайд 2 алтан медаль хүртсэн
  • 2023 онд БНСУ-д Ази номхон далайн орнуудын Мастеруудын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 2 зайд 2 алтан медаль
  • 2024 Казахстанд зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд 2 зайд 2 мөнгөн медаль хүртжээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна