УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Ерөнхий сайдаа орлогоо нотлох асуудал ямар шатанд явж байна вэ?

Admin
2025/06/02

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Өнөөдрийг хүртэл орж байгаа асуудал юунаас эхлэлтэй вэ гэвэл таны хүүгийн асуудлаас болж орлогоо нотолъё гэж хөдөлгөөн өрнөсөн. Төд удалгүй огцрох амархан хөдөлгөөн болсон, энэ нь МАН-ын бага хурлын хамтарсан засгийн газартай байх уу үгүй юу гэдэг шийдвэр рүү орсон. Өнөөдөр бид УИХ дээр ерөнхий сайдад итгэл өгөх үү үгүй юу гэдэг асуудал болсон. Энэ 3 долоо хоногийн хугацаанд орлогоо нотолъё гэдэг асуудал бодлогыг асуудал дээр итгэл хүлээлгэх асуудал боллоо. Өчигдрөөс эхлээд УИХ-ын гишүүд рүү зохион байгуулалттай MSJ- үүд ирж байна. Над руу ч ирж байна. Өнөөдрийн санал хураалтад нөлөөлөх зорилготой, шантаажалсан, айлгах зорилготой, хэн нь мэдэгдэхгүй ийм MSJ- үүд ирж байна. Ерөнхий сайдаас хувь улс төрчийн хувьд улстөрчийн манлайллыг үзүүлээч. Анхнаасаа орлогоо нотолъё асуудал яаж яваад ийм асуудал болоод хувирав, орлогоо нотлох асуудал ямар шатанд байна вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ: Хүүтэйгээ уулзаад юу болов гэж асуусан. Хүү маань 23 настай. Нэг бүсгүйд хайр сэтгэлтэй болсон нь үнэн байна. Тэгээд бие давхар болоод бөгж бэлэглэсэн л юм байна лээ. Бөгж нь 17 сая төгрөгийн үнэтэй бас бугуйвч бэлэглэсэн. Тэр нь 500 мянган төгрөгийн үнэтэй. Тэр том, үнэтэй машин Монгол 10 хүрэхгүй байдаг юм билээ, тэр бол худлаа мэдээлэл..Авсан дэлгүүр, бүх юмыг нь Авлигатай тэмцэх газар өгсөн. Хөрөнгө оруулгын мэдээлэл opendata дээр нээлттэй байгаа. Үүнийг хөрөнгө оруулгын мэдүүлэгтэй нягтлаад хариу өгнө. Энэ нь 30-60 хоногийн хугацаатай. 23 настай залуу гэдэг бол бие даасан эрхзүйн чадамжтай иргэн шүү дээ. Би 23 настайдаа Дэлхийн зөн олон улсын байгууллагад салбар удирдаад явж байсан. Тэр хүн хэнд хайр сэтгэлтэй болох, яаж амьдралаа зохиоход би хөндлөнгөөс ороод байх нь зохисгүй. Миний хөрөнгө оруулгын мэдүүлэг бол ойлгомжтойдоо. Хүлэг контент, Херо энтертайнментын 50 хувийг эзэмшдэг. 2017 оноос хойш тогтвортой байгаа. Манай хүүгийн хувьд багаасаа зураг авах сонирхолтой хүүхэд байсан. Сонирхлынхоо дагуу контент хийх дуртай, ажлаа хийгээд явдаг хүн. Энэ зүйлтэй холбоотой бүх зүйл хугацаандаа нотлогдоно гэдэгт итгэлтэй байна. миний хувьд хөрөнгө оруулгын мэдүүлэг болон өөрийнхөө орлогод эргэлзэж байсан бол ийм олон талтай янз бүрийн сэдэв рүү орохгүй байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна