Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд оролцохоор ирээд байна. Мөн өнөөдөр Ардчилсан нам болон ХҮН намын бүлгүүд тус тус хуралдах юм. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж МУ-ын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх талаар хэлэлцэх юм. Төрийн байгуулалтын байнгын хороонд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, ХҮН намын дарга Т.Доржханд, УИХ-ын гишүүн Н.Учрал, Н.Номтойбаяр, С.Бямбацогт, Ц.Туваан зэрэг 25 гишүүн бий бөгөөд үүний 10 нь Засгийн газрын гишүүд.
Өөрөөр хэлбэл МАН-ын бага хурлын дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэн 14 цагаас УИХ хуралдаж дэмжих эсэхийг шийднэ. Хэрэв дэмжвэл Л.Оюун-Эрдэнэ үргэлжүүлэн МУ-ын Ерөнхий сайдаар ажиилаж харин эс дэмжвэл огцрох юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна