Б.Гантулга: Өндөр ууланд амжилттай авирна гэдэг нь гэртээ эсэн мэнд ирэхийг хэлнэ

Admin
2025/06/02

Уулчид түүнийг Жижигээ гэдэг. Тэрээр Өндөр уулын спортын мастер, Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, Монголоос эверестэд авирсан 8 дахь уулчин юм. Б.Гантулга “өндөр ууланд амжилттай авирна гэдэг нь гэртээ эсэн мэнд ирэхийг хэлнэ” гэсэн юм. Тэрээр өндөр уулын авиралтаар амжилттай хичээллэж, дэлхийн ноён оргилуудын оргилд хөл тавьсан уулчин . 2000-аад оны эхээр уулын спортод хорхойтож хичээллэж эхэлсэн бөгөөд эх орныхоо мөнх цаст оргилуудад 60 гаруй удаа амжилттай авирсан туршлагатай. Мөн тэрээр 7 тивийн 7 оргилд авирах хүсэл, зорилготой бөгөөд одоогоор Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа (6965 м), Африк тивийн ноён оргил Килиманжаро (5895 м), Европ тивийн ноён оргил Эльбруст (5641 м, 5621 м) зэрэг дэлхийн өндөр уулс руу амжилттай авирсан. Б.Гантулга нь “Монгол мөрөөдөл-14” төслийг санаачлан, хэрэгжүүлж буй бөгөөд  тус төсөл нь 8000 метрээс дээш өндөртэй 14 оргилд Монголын уулчид хөл тавих зорилготой юм.

Гантулга хэлэхдээ “Өндөр уулын оргилд гарахын тулд байнгын бэлтгэл сургуулилт шаарддаг. Бие махбод, хувцас уулын хэрэглэл төдийгүй сэтгэлзүйгээ маш сайн бэлдсэн цагт эрсдэл бага гарна. Уулын спорт бол амь настай шууд холбоотой. Уулчин хүний алдаа нь эхнийх бөгөөд эцсийнх байдаг учир бие болоод сэтгэл зүйн бэлтгэл маш чухал юм” гэсэн юм. Түүний том зорилго нь дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверестэд гарах байсан бөгөөд энэ зорилгоо 2022 оны тавдугаар сарын 4-нд амжилттай биелүүлсэн. Тэрээр Эверестэд гарсан Монголын найм дахь уулчин болж, төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.Тэрээр оргилд гарах үедээ “Хүн гэдэг яасан өчүүхэн юм бэ гэдгийг их мэдэрдэг, хамгийн түрүүнд эх орноо боддог хэмээн хуучилсан.

Түүний оролцсон MYCAREER ярилцлагын нэвтрүүлгийг хүргэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна