"Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагналын эзэн МУГЖ С.Болд-Эрдэнэ боллоо

Admin
2025/05/25

“Гэгээн муза” академиОлон улсын театрын институтын Монголын төв хамтран НЗДТГ-ын ивээл дор “Гэгээн муза-18” олон улсын театрын шилдгүүдээ өчигдөр тодрууллаа. Энэ удаагийн драмын төрөлд "Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагналын эзэн МУГЖ С.Болд-Эрдэнэ боллоо. Тэрбээр "Орфей” театрын "1984" жүжгийн Уинстон Смитийн дүрээр ийнхүү "Гэгээн муза"-д тодорсон юм. Түүний хувьд тайз, дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлж үзэгчдийн сэтгэлд хоногшсон төдийгүй урлагийн салбарын сор болсон жүжигчдийн нэг билээ.

Энэ удаагийн наадамд Нэр дэвшүүлэх комиссын эхний шатны үзлэгт гадаад дотоодын 90 гаруй бүтээл ирснээс 23 бүтээл шалгарч, 4 төрлөөр 21 номинацид нэр дэвшин өрсөлдөж, Монгол, Уганда, Дани, Словяни, Хонг Конг, Япон, Румын, Грек, АНЭУ, Тунис улсын уран бүтээлч, зочин шүүгчид оролцсон юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна