“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт эхэллээ. Өнөөдөр 10 дахь жилдээ зохион байгуулж буй уг марафонд 41 улсын 30 мянга орчим иргэн оролцож байна. Олон улсын гүйлтэд оролцогчид өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл долоон төрөлд гүйнэ. Гэхдээ энэ жилийн хувьд 5 км, 21 км, 42 км зайд гүйгчид шинэ маршрутаар гүйж байна. Тэгвэл "Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн 42 км-ийн зайд буюу хамгийн холын замд Кени улсын тамирчин Kiura Denis Mugendi түрүүллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна