Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн худ Н.Ариунаа ажилдаа буцаж орохоор маргааш шүүхдэнэ

Admin
2025/05/21

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн сүйт бүсгүйгээ эрхлүүлсэн шуугиан түүний худуудыг ч нөмрөөд амжсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бэр Ө.Өгөөмөрийн ээж Н.Ариунаа нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар 2019 оны 5-р сарын 30-ны өдөр томилогдож байсан нэгэн. Тэрээр Нийгмийн даатгалын өрийг шалгах явцад хууль бус гэмт хэргийн үйлдэл хийсэн нь илэрч АТГ-т шалгагдаж байгаа юм. Үүгээр зогсохгүй Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан н.Гэрэлтунгалагийг дарамталсан асуудлаар шүүхэд шалгагдаж буй. Түүнийг н.Гэрэлтунгалагт ажлын байрны дарамт үзүүлсэн гэж Хүний эрхийн үндэсний комиссоос тогтоосон бөгөөд шүүхэд өгсөн байна. 

Тэгвэл Н.Ариунаа нь Нийгмийн даатгалын ерөнхий газрыг мөн шүүхэд өгчээ. Тодруулбал ажлын байрны дарамт болон ажлын биелэлт хангалтгүй шалтгаанаар Н.Ариунааг ажлаас нь чөлөөлж байсан ч тэрээр үндэслэлгүй халсан хэмээн шүүхдэж дахин томилогдон ажиллаж байжээ. Гэсэн ч Н.Ариунаа нь дахин ёс суртахуун болон мэргэжлийн ур чадварын алдаа гаргасан учир түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Гэсэн ч Н.Ариунаа нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин гомдол гаргасан бөгөөд маргааш буюу 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр түүний гомдлыг шүүн хэлэлцэх юм.

Хамт олон нь ажлын байрны дарамт үзүүлдэг хэмээн Хүний эрхийн үндэсний комисст удаа дараа гомдол гарган, удирдан ажиллаж байсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нар нь ажлаас чөлөөлөх тушаал гаргасан ч чухам ямар эрх ашгийн сонирхол байгаа болоод удаа дараа шүүхдэн Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалын суудалд улайран зүтгэж байна вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “би хүүдээ мөнгө өгдөггүй, сэтэрхий зүү, сиймхий хадгаач шалгуулахад бэлэн” хэмээн мэдэгдсэн бол, Ө.Өгөөмөрийн аав Ч.Өгөөдэйбаатар “охиныхоо төрсөн өдрөөр машин бэлэглэсэн” гэж хэв нэг ярилцлага өгсөн. Тэгвэл Монголд хоёрхон байдаг "Бенз" машиныг төсвийн цалинтай хэлтсийн даргын цалингаар авах боломжтой юу? Бид хардах эрхтэй.

Ерөнхий сайдын худ Н.Ариунаа нь халагдсан ч эргэн Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалд очиход нь худын нөлөө байдаг юм биш биз, шүүхдээд эргээд ирэх вий дээ гэж Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ажилчид сандралдаад эхэлжээ.

 Монгол Улсад ажлын байрны дарамт, ялангуяа даргаас үзүүлдэг дарамт нь хүний эрхийн ноцтой зөрчилд тооцогддог ч, эрх зүйн зохицуулалт хангалтгүйгээс шалтгаалан хохирогчид хохирсоор байна


6
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.51
19 цагийн өмнө
0
0
Шүүхдээд хүрээд ирвэл дахиад гомдол гаргахгүй юу.
Хариулах
66.181.184.175
20 цагийн өмнө
0
0
Одоо болно оо ажлаа өгсөнөөрөө зайлах хэрэгтэй шуналтай авгай минь
Хариулах
202.126.89.20
21 цагийн өмнө
0
0
Худ бололцох хүрээнд очоогүй л юм бналээшдээ..эх эцгүүд танилцаж амжаагүй л яваа юмблээ.тэр охинч бэр болж чадах боловуудаа.юм үзэж нүд тайлагдахгүй охиноос болж эцэг эхээр тогтохгүй засгийн газрыг ганхуулчих лаашдээ.хү? ? нэгийг бодож байгаа биз.эцэг эхээс үнэтэй хүүхэн гэж байх боловуудаа
Хариулах