Волейболын эмэгтэй шигшээ баг Азийн "Эмэгтэйчүүдийн Үндэстний Цомын аварга" шалгаруулах тэмцээнд оролцоно

Admin
2025/05/20

Монгол Улсын волейболын эмэгтэй шигшээ баг 2025 оны Азийн Волейболын Холбооноос зохион байгуулж буй "Эмэгтэйчүүдийн Үндэстний Цомын аварга" шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Тус тэмцээн нь 2025 оны 6 дугаар сарын 7-с 2025 оны 6 дугаар сарын 14-ний хооронд Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдах бөгөөд Азийн волейболын холбооноос 11 улсын шигшээ баг энэ удаагийн тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Тэмцээнд оролцох багууд: 

• Вьетнам

 • Казахстан

 • Филиппин 

• Австрали

 • Энэтхэг

 • Иран

 • Индонез

 • Хятад 

 • Тайвань

 • Хонконг

 • Монгол

 • Шинэ Зеланд

 Монгол Улсын волейболын эмэгтэй шигшээ багтаа амжилт хүсье.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.171
13 цагийн өмнө
0
0
za yahav gazar uzeed shn toglolt nudeeree harj bgd , shn amraad irdee !manaid hojigdoh bag haragdahgui l bndaa .
Хариулах