Засаг унагах жагсаалын зангилаа БАЯЛАГИЙН САН-тай холбоотой ТОМЧУУДЫН ЗОДООН УУ

М.Үүрээ
2025/05/19

Баялгийн сангийн тухай хууль хууль батлагдаад яг жилийн нүүр үзжээ. Энэ хууль батлагдсанаар төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон Стратегийн орд эзэмшигч болон уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой, ашигтай ажилласан ААН-үүдээс орлого төвлөрүүлж, гурван сангаараа дамжуулан иргэдийнхээ амьдралын чанар, улс орны хөгжилд зориулах боломж бүрдсэн.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газар тус хуулийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийг Н.Учралаар ахлуулан байгуулж, Стратегийн орд эзэмшигч ААН-үүдтэй хэлэлцээр хийж, эзэмшлийн хувилбар боловсруулах үүрэг бүхий Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзанданг томилсон байдаг. Тавдугаар сарын 1 гэхэд хувийн хэвшилд байгаа есөн ордын эзэмшигчидтэй тохиролцоонд хүрэх тов зарласан. Гэвч одоогоор ямар нэгэн сураг ажиг алга. Байгалийн баялгаар хамгийн их хөлжсөн ААН-үүд бол МАК, “Эм Си Эс”-ээр үргэлжлээд цааш хөвөрнө. Үүнд Монголын хоёр дахь Оюутолгой гэгддэг Хармагтайн Орд ч мөн багтах юм.

Газрын баялгийг эрх мэдэлтнүүд булааж иддэгтэй ард түмэн бараг эвлэрчихээд байгаа. Гэвч Үндсэн хуулийн, “...газар доорх баялаг ард түмний өмч...” гэсэн заалт баллуурдагдаагүй байна.  Хармагтайн орд газрын тухай сураг саяхнаас чих дэлсэх болсон. Саяхандаа бүр Засгийн газрын унах эсэх тухай маргаан дунд нэр нь хавчуулагдан гарч ирэв. Оюутолгойтой барьцахуйц их нөөц агуулсан эл ордыг  “60 тэрбумынхан” ширээн дээр гаргаад тавьчихсан халбага сэрээгээ бэлдэн зооглоход бэлэн сууж байж. ALS Group-ийн мэдээлсэнээр бол Индонези улсын дэлхий дахинаа гайхагддаг Грасбергийн уурхайтай зүйрлэхээр их баялагтай гэнэ.

Ингээд улс өмчдөө эзэн болж байгалийн баялагийн 30 хувийг авна гэж зарласнаас хойш Засгаас том ашиг сонирхолтой, эрх мэдэлтэй болсон хувийн хэвшлүүд хөдөлж эхэллээ. Угаас улс төр бужигнаад л унавал ард нь баялгийн хуваарилалтад хөдөлгөөн орлоо гэх хардлага үүсдэг.

 СҮҮЛИЙН ҮЕД ОЛНЫ АНХААРЛЫН ТӨВД БАЙГАА НЭГ АСУУДАЛ БОЛ ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ОГЦРУУЛАХААР ИРГЭД ЖАГСАЖ ЭХЭЛСЭН. ЕРӨНХИЙ САЙДЫН ТАЙЛБАРЫГ ХҮЛЭЭЖ ДӨРӨВ ТАВ ХОНОГ ЖАГССАН ИРГЭДДЭД ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДӨР Л.ОЮУН-ЭРДЭНЭ АМ НЭЭЛЭЭ.

ТЭРБЭЭР, ЭНЭХҮҮ ЖАГСААЛЫГ ЗАСГИЙН ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЖ БУЙ ОЛОН ТОМ ТӨСЛҮҮДТЭЙ ЗЭРЭГЦҮҮЛЖ ӨРНҮҮЛЖ БАЙГАА НЬ БАЯЛАГИЙН САН БОЛОН БУСАД ТӨСЛҮҮДИЙГ ГАЦААХАД ХҮРГЭЖ БАЙНА ГЭСЭН ТАЙЛБАРЫГ ӨГСӨН ЮМ.

МӨН ДАХИН НЭГ ШУУГИАНЫГ ТОДОТГОВОЛ, ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ ЭЛ ЖАГСААЛЫГ “ЭМ СИ ЭС” ГРУППЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ж.ОДЖАРГАЛ САНХҮҮЖҮҮЛЖ БАЙНА ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ Ч МӨН ЦАЦАГДСАН. ҮҮНЭЭС НЯГТАЛВАЛ, ЗАСГИЙН ГАЗАР УУЛ УУРХАЙН ОРД ГАЗРУУДЫН 34 ХУВИЙГ ЭЗЭМШИХЭД ХҮРЭХЭД ЭЗДҮҮДЭД НЬ НИЙГМЭД БӨМБӨГ ТАВЬЖ ЭЛ ХУУЛИЙН ЭРЧИЙГ СУЛРУУЛАХААР ЗҮТГЭЖ БАЙГАА ЮУ ГЭХ ДҮР ЗУРАГ АЖИГЛАГДАЖ БАЙНА.

ГЭХДЭЭ ЭНЭ ТОМЧУУДЫН ЗОДООН ДУНД ХАМГИЙН ИХ ХОХИРОХ ХҮМҮҮС БОЛ АРД ИРГЭД ЮМ. ТИЙМЭЭС ИРГЭД ХӨШИГНИЙ АРД ЮУ ӨРНӨЖ БАЙГААГ БАС ТУНГААХ НЬ ЗҮЙТЭЙ БИЗ.

Баялгийн сан ард иргэдийнхээ амь, амьжиргааг тэтгэдэг, амьдралын чанарыг сайжруулдаг, улс орны хөгжилд чухал үүрэгтэй урт хугацааны том бүтээн байгуулалт, хөтөлбөрийг санхүүжүүлдэг ёстой жинхэнэ Баялгийн сан байх уу, болж бүтэж байсан салбараа болохыг нь байлгадаг, хэвийн, хамгийн гол нь ашигтай ажиллаж байгаа ААН-үүдээ доголдуулсан /Стратегийн ордууд дээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд ашиггүй ажиллавал санд ногдол ашиг хуваарилагдахгүй/ балагтай сан байх уу гэдэг Баялгийн сангийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээс шалтгаална. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.26.112
9 цагийн өмнө
0
0
Оюунэрдэнэ ээ? Чи өөрийгээ Оджаргалтай зүйрлүүлэх чинь эрдэм мэдлэг, эрч хүчтэй байдал, авьяас чадвар, ёсзүй гээд тоочих вм бол бүх талаараа хаанах ч хүрэхгүй. Чи бол зүгээр л худалч хулгайч, манаачийг сайн хийж чадахгүй хог новш, нийгмийн шаар. Хурдан огцор.
Хариулах