2023 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Лондон хотын нэг шөнийн клубт гарсан зодоонд Крис Брауныг бусдын биед санаатай гэмтэл учруулсан гэж үзэж байгаа гэнэ.Аялан тоглолтын бэлтгэлээр Их Британид хүрэлцэн ирсэн Америкийн R&B дуучин Крис Брауныг хоёр жилийн өмнө үйлдсэн хэрэгтэй нь холбогдуулан баривчилснаа Лондон хотын цагдаагийн газар мэдээлжээ.
36 настай одыг Пүрэв гарагийн өглөө эрт Манчестер хотын нэг зочид буудлаас баривчилжээ.
Тэрбээр өнөөдөр буюу Баасан гарагт болох шүүх хуралд оролцох юм байна.
Крис Браун ирэх зургаа, долдугаар саруудад Их Британи даяар хэд хэдэн тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна