Боксын дэлхийн чансааны оноо олгох (Ranking point) “Феликс Стамм”-ын нэрэмжит тэмцээнд Польш Улсад үргэлжилж байна. Манай улсаас гурван боксчин алтан медалийн төлөө шалгарлаа.
Эмэгтэй:
54 кг-ын жинд М.Энхжаргал, Чарааби Сирин (Итали)
Эрэгтэй:
50 кг-ын жинд А.Баттулга, Аттраттиво Салваторе (Итали)
54 кг-ын жинд Х.Билгүүнсайхан, Мирзахалилов Миразизбек (Узбекистан)
“Феликс Стамм”-ын тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал Францын тамирчин Мелисса Боуноуатай тулалдаж ээлжит ялалтаа авсан. Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга Турк Улсын тамирчин Метехан Адикузелтэй тулалдаж ялалт байгууллаа. 55 кг-ын жинд Х.Билгүүнсайхан Швед Улсын тамирчин Ибрахим Небилтэй тулалдаж ялалт байгуулсан. Харин 65 кг-ын жинд Б.Мишээлт Узбекистан Улсын тамирчин 2024 оны олимпын аварга Асадхужа Муйдинхужаевтай тулалдаж ялагдал хүлээлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна