“ТЭД 247” шоуны оролцогч Michi “Уулзвар“ ОАУСК-нд тогложээ

Admin
2025/05/15

"Central" телевизийн "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоу өнгөрсөн гуравдугаар сард цацагдсан. Уг шоуны дөрөвдүгээр дугаарт анхны хасалт явагдаж оролцогч Michi /Э.Мичид/ хасагдсан. Түүний хувьд олны дунд “Шүдний дагина” гэх нэр зүүгээд буй. Түүнийг шоунаас хасагдсанд үзэгчид бухимдалтай байгааг цахим хуудаснаа илэрхийлж байв. Түүнийг хүчтэй өрсөлдөгч байсан тул хаслаа, хөөрхөн болохоор нь хасчихлаа, Мичи хасагдсан болохоор энэ шоу утгагүй байна гэх зэргээр хүмүүс бухимдлаа илэрхийлсээр байсан. Хэдийгээр Э.Мичид шоуны дөрөвдүгээр дугаарт хасагдсан ч реклам, зар сурталчилгааг "базах" болжээ. Тэрбээр одоогоор үс арчилгааны wellbeeshop-той хамтран ажиллаж байна.

Open photo

Тэгвэл Michi "Уулзвар" гэх Showbox-ын ээлжит хайр дурлал, адал явдалт , босоо форматтай олон ангит кинонд гол дүр бүтээжээ. Тус уран бүтээлд мөн жүжигчин О.Самданпүрэв, Ч.Сэлэнгэ нар тогложээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна