GANGBAY хамтлагийн КАСЕТА тоглолтын зочин ARTIST-ууд зарлагдлаа

Admin
2025/05/15

“Ганган цагаан”. Энэ дууг мэдэхгүй хүн тун ховор. Ялангуяа 2019 оны зун Монгол даяараа “Ганган цагаан”-аар амьсгалсан билээ. Үүний сацуу “Мamacita”, “Далдад”, “Seen”, “Могжоохон хүү” зэрэг олон дуугаар нь “Gangbay” хамтлагийг монгол түмэн тэр тусмаа залуучууд илүү сайн мэднэ. СУИС-ийг 2020 онд Хөгжимт театрын жүжигчний ангид жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн нэг ангийн найзууд болох Д.Ганбат, С.Баянмөнх нар тус хамтлагийг 2019 оны арванхоёрдугаар сарын 17-нд байгуулсан юм. Нэрнийхээ эхний үеүдийг нийлүүлээд “Gangbay” гэж нэрлэсэн гэдэг.

Тэгвэл залуусын сонсох дуртай “Gangbay” хамтлаг тавдугаар сарын 24-нд бие даасан KACETA тоглолтоо хийхээр болсон бөгөөд өнөөдөр КАСЕТА тоглолтын бүх ARTIST зарлагдлаа. 

May be an image of ‎7 people and ‎text that says '‎9 тев ОтеВЦэнгэдзххураалзн Цэнг элдэх цэнгэлдэх ХУРЭЭЛЭН KAGETA 2025.05.24 AXEMAN SUMENHUAR Event X ADAM CGI SARYUNA צ'נוו DZE‎'‎‎

Ташрамд дурдахад, gangaa буюу Дамдинпүрэвийн Ганбат нь 1999 оны зургадугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. 54 дүгээр дунд сургуульд дунд анги хүртлээ суралцаад, ахлах ангиа 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн. 

Baynaa буюу Сүхбаатарын Баянмөнх нь 1998 оны аравдугаар сарын 14-нд Орхон аймгийн Эрдэнэт хотод төрсөн. Улаанбаатар хотод "Зуун Билэг" сургуульд суралцан төгссөн юм. 

Тоглолтын тасалбарыг авax: https://www.eventx.mn/event/1674

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7272-6262


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна