“Токио-2025” ДАШТ-д Монгол Улсын гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од оролцоно

Admin
2025/05/14

Япон улсын Токио хотод зохион байгуулагдах хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сард  болно.

Энэхүү тэмцээнд дэлхийн хөнгөн атлетикийн холбооны чансаагаар тодорхой квотод багтсан тамирчид л ордог өндөр босготой тэмцээн юм.

“Токио-2025” ДАШТ-д манай Монголын тамирчдаас оролцох эрхээ хамгийн түрүүнд авсан тамирчин нь Монгол Улсын гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од боллоо.
No description available.

Б.Сэр-Од тэсвэр тэвчээр, хатуужлын хязгаар марафон /42 км 195 м/ гүйлтээр зургаан олимпод /2004, 2008, 2012, 2016, 2020, 2024 оны Зуны олимпийн наадамд/ оролцсон гэдгээрээ дэлхийд алдартай.

Мөн тэрбээр, өөрийн амжилтаараа Гиннесийн рекорд амжилтын номд бичигдэж байсан. Инхүү дэлхийд тамгалсан амжилтаа дахин ахиулж 12 дахь удаагаа ДАШТ-д оролцох боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна