PGL-ээс зохиож буй $1,250,000 (4.4 тэрбум төгрөг) шагналын сантай “PGL Astana 2025” тэмцээн Казахстан улсад үргэлжилж байна.
Тэмцээний гурав дахь өдөр Монголын “The MongolZ” баг Украины “Natus Vincere” багтай тоглож 2-0 (Inferno 13-11, Mirage 13-11) харьцаагаар хожсоноор шигшээ шатанд тоглох эхний багаар тодорлоо.
Эхний хоёр өдөр Бразилын “FURIA”, “MIBR” багуудыг хожсон тэд ийнхүү 2025 он гарснаас хойш оролцсон долоон тэмцээнийхээ тавд нь ийнхүү шигшээ шатанд шалгарлаа.
Шигшээ шатны тоглолтууд энэ сарын 15-аас эхэлнэ. Одоогоор The MongolZ-той хамт Оросын “Team Spirit” шигшээд шалгараад байна.
The MongolZ хамгийн сүүлд “Intel Extreme Masters Melbourne 2025” тэмцээнд оролцож 3-4-р байр эзэлсэн билээ. Тэд он гарснаас хойш PGL-ээс зохиож буй хоёр тэмцээнд оролцсон ч шөвгийн дөрөвт шалгарч үзээгүй бол ESL-ээс зохиосон гурван тэмцээний шөвгийн дөрөвт шалгарч чаджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна