“Улаанбаатар марафон 2025”-д 8800 орчим иргэн гүйхээр бүртгүүлжээ

Admin
2025/05/12

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт эхлэхэд 12 хоног үлдлээ. Өнөөдрийн байдлаар нийт 8800 орчим иргэн гүйхээр бүртгүүлснээс тал хувь нь буюу 4400 гаруй нь 5 км-т бүртгүүлжээ. Маргааш 5 км-ийн төрөлд бүртгүүлсэн хүмүүст дүүргүүдийн Биеийн тамир, спортын хорооны байрууд дээр энгэрийн дугаар олгож эхэлнэ. Дугаар тараах газруудын байршлыг танилцуулж байна.

Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооХаяг: БГД, 4-р хороолол, 15-р хороо, Хасбаатарын гудамж

Утас: 70141983

Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооХаяг: БЗД, 41-р хороо, Ангорын байр, 3-н давхарт, 314 тоот (“Отгонтэнгэр” сургуулийн баруун талд)

Утас: 11-450511

Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооХаяг: СХД, 34-р хороо, Орбит-1, Найрамдалын зам, Спорт цогцолбор

Утас: 70176348

Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хорооХаяг: СБД, 8-р хороо, 11-р хороолол, Их тойруу, Авто плазагийн баруун талд, “N tower” барилга, 7 давхар, 708 тоот

Утас:11-315651

Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооХаяг: Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх төв байрны урд өөрийн байр, 2 давхарт

Утас: 344783

Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооХаяг: ЧД, 10-р хороо, Дэнжийн мянга, Э.Галданбошготын гудамж,  751 тоот

Утас: 77773113

Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооХаяг: НД, 7-р хороо, Спорт цогцолбор, 3 давхарт, 304 тоот

Утас: 70233601

Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хорооХаяг: БНД, 5-р хороо, Залуус хэсэг, Эрүүл мэндийн төвийн зүүн талд

Утас: 7021-3435

Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хорооХаяг: БХД, Өндөртолгой, 1-р хороо, өөрийн байр, 101 тоот

Утас: 70491280

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бусад төрөлд бүртгүүлсэн иргэдэд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн дугаар тарааж эхэлнэ. Марафонд гүйх иргэдийн бүртгэл 2025 оны 4 дүгээр сарын нэгнээс эхэлсэн бөгөөд бүртгэл энэ сарын 20-нд хаагдах юм. Бүртгүүлэх холбоос: Сайтаар бүртгүүлэх: https://ulaanbaatar.marathon.m... Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/app


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна