“Монгол бөхийн дуулал”, “Жавхлант минь”, “Гэрэлт” зэрэг дуугаараа олонд танигдсан МУСТА дуучин Г.Энхцэцэг Бөхийн өргөөнд тайлан тоглолтоо хийгээд одоо орон нутагт аялан тоглож явна.
Багануур дүүргээс эхэлсэн түүний аялан тоглолт өнөөдрөөс баруун аймгуудад үргэлжилж байна. Дуучин бүсгүйг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд тоглолтоо хийх үеэр түүний дууг сонсох дуртай нэгэн бүсгүй “Монгол шбөхийн дуулал” дууг хамт дуулахыг хүсчээ. Дуучин зөвшөөрч тэд хамт дуулсан нь үзэгч бүсгүйг ихэд баярлуулсан байна.
Дуучин Г.Энхцэцэг өнөөдөр Өвөрхангайд, маргааш Баянхонгорт, нөгөөдөр Говь-Алтайд гэх мэтээр явсаархамгийн сүүлд 5 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараад тоглох юм байна.
“Энхцэцэг 2025” аялан тоглолтод хөтлөгч Зүрх Цэндээ, дуучин Дэлгэрцогт, Даваадалай, Уянга, гитарчин Эрболд нар хамтран оролцож, ая дуугаа өргөж яваа бөгөөд тоглолт үзэхээр ирсэн хамгийн эхний 80 хүнд дуучин өөрийн цомгоо бэлэглэж байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна