Монголын Улсын хоккейн үндэсний шигшээ баг 3-р дивизионы ДАШТ-ний 4-р байранд шалгарлаа

Admin
2025/05/05

Мексикийн нэгдсэн улсын нийслэл Мехико хотод өнгөрөгч дөрөвдүгээр сарын 27-ноос энэ сарын 03-ны өдрүүдэд зохиогдсон Шайбатай хоккейн насанд хүрэгчдийн 3-р дивизионы ДАШТ -д Монгол улсын хоккейн үндэсний шигшээ баг оролцож байгаа билээ. Тэд сүүлийн учраа болох Хонконгийн шигшээ багтай   хүрэл медалийн төлөө тоглож 7:3-ын харьцаагаар хожигдож ялагдал хүлээлснээр медаль хүртэх боломжоо алдаж, дөрөвдүгээр байрт орлоо. Уг тэмцээнд Монгол Улс, БНАСАУ, Мексик, Хонконг, Филиппин, Сингапурын шигшээ багууд өрсөлдсөнөөс Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Мэргэн, гавьяат тамирчин Н.Мишигсүрэн, Г. Отгонбаяр нараар удирдуулсан Монголын Улсын хоккейн үндэсний шигшээ баг тамирчид 3-р дивизионы ДАШТ-ий 4-р байранд шалгарлаа.


Сүүлийн тоглолтын шилдэг тоглогчоор манай багийн 22 дугаартай довтлогч ОУХМ Э. Энх-амгалан, тэмцээний шилдэг тоглогчоор #11 дугаартай довтлогч М. Чинзолбоо нар шалгарсан юм. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна