Монголын багш нар ихэнх нь 2 сая хүрэхгүй бага цалин авч, ачаалал ихтэй ажилдаг учир цалингаа нэмүүлэхийг шаардаж 2025 оны аравдугаар сарын 16-аас тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлахаа мэдэгдсэн билээ. Энэ асуудлаар өчигдөр МАН-ын бүлэг хуралдаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэхийг танилцуулж гишүүд дэмжсэн юм. Тэгвэл энэ талаар МҮЭХ "Багш нарын цалинг 15-20 хувиар нэмэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Багш нар ажил хаялтаа товлосон хугацаандаа зарлана. 1.480.000 төгрөгийн цалин 1.700.000 болж л өөрчлөгдөнө. Бидний шаардлага багадаа 2.5 саяд хүргэх. Тиймээс Засгийн газрын ярьж байгаа шийдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөөдөр 08:00 цагт эхлэх багш нарын ажил хаялтад орон нутгаас 9 аймаг, нийслэлийн 76 сургууль, 160 цэцэрлэгийн багш нэгдэхээр албан ёсоор мэдэгдээд байна" гэж бичжээ.
Сэтгэгдэл (1)