Бишрэлт Металл баг 105-66 харьцаагаар Тайванийн багт хожигдлоо

Admin
2025/04/30

Сагсанбөмбөг Гурван зочлон тоглолтын дараагаар 1 хожиж 2 хожигдсон 4 оноотой хэсгийн 4-р байрт бичигдэж байна.

FIBA-аас зохиодог сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн (BCL Asia) Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн үргэлжилсээр байна.

Тэмцээний "А" хэсэгт багтсан, Монголын Үндэсний Дээд лигийн 2023-2024 оны улирлын дэд байр "Бишрэлт Металл/Bishrelt Metal" баг гурав дахь тоглолтоо өчигдөр Тайванийн "Taoyuan Pauian Pilots" багтай хийлээ.

Тоглолтод Тайванийн баг 105-66 харьцаагаар илүүрхсэнээр А хэсгийг нэг ч хожигдолгүй тэргүүлсэн хэвээр үлдлээ. Харин гурав тоглож 2 хожигдсон Металл хүснэгтийн 4-р байрт бичигдэж байна.

Тоглолтын онооны гол зөрүү нэг болон гуравдугаар үед гарсан бөгөөд тус багийн хоёр тоглогч оноо болон самбарын 10-аас дээш үзүүлэлтээр багаа тэргүүлэв.

Металлаас Байрон Уэсли 19 оноо, 3 самбартай тоглолтыг дуусгасан бол Аззаяагийн Батхуяг 12 оноо, 3 самбараас бөмбөг авсан үзүүлэлтээр багаа хошуучлав.

Ийнхүү Бишрэлт Металлын зочлон тоглолтууд дууссан бөгөөд тавдугаар сарын 11-14-ний хооронд үлдсэн гурван тоглолтоо Монгол улсад хийнэ.

Харин өнөөдөр тэмцээний B хэсэгт багтсан Хасын Хүлэгүүд баг эхний тоглолтоо 20:00 цагаас Тайванийн "New Taipei Kings" багийн талбайд хийнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна