Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болж тэргүүнээ сонголоо. Тус сонгуульд Ц.Анандбазар, С.Жаргал, Б.Гарьдмагнай, Ө.Алтай, Н.Болор-Эрдэнэ гэсэн таван нэр дэвшигч оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн аж. Тэдгээрээс Ц.Анандбазар, Б.Гарьдмагнай нарын хооронд гол өрсөлдөөн өрнөв.
Санал хураалтаар Ц.Анандбазар сонгогдож, ирэх жилүүдэд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллах боллоо.
Манай улс сүүлийн үед аль ч спортын чансаагаараа дэлхийд дээгүүрт бичигдэх болсон. Жишээ нь, энэ цаг үед хамгийн ихээр хөгжиж, нэр алдараа батжуулаад буй спорт бол сагсан бөмбөг юм. Хэдхэн хоногийн өмнө болсон сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээн шуугиан дагуулсан тоглолтуудаар дүүрэн байлаа.
Сагсан бөмбөгийн тамирчдын гаргаж буй бахдам амжилтууд олон бий. Тухайлбал, хүүхэд залуучуудад хамгийн их үлгэр дуурайлал болж буй Монгол улсын шигшээ болон “Улаанбаатар Амазонс” багийн тоглогч О.Хуланг онцлох нь зүйтэй байх .Тэрбээр Азийн хамгийн том лигүүдийн нэг Хятадын эмэгтэйчүүдийн лигт тоглож буй анхны лигеонер тамирчин юм. Энэ мэтчилэн сагсан бөмбөгийн спортын амжилтууд ар араасаа цуварсаар байна.
Шинээр томилогдсон ерөнхийлөгч Ц.Анандбазар хэрхэн ажиллаж, ямар зарчмаар довтлох нь олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байна.
Сэтгэгдэл (2)