Мөсний хоккейн насанд хүрэгчдийн 3-р зиндааны ДАШТ-д Монголын хоккейн шигшээ баг эхний тоглолтоо Филиппин улсын шигшээ багтай хийж 13:7 харьцаагаар хожлоо

Admin
2025/04/28

ДАШТ-д оролцож буй Монголын хоккейчид эхний тоглолтдоо хожлоо

Мөсний хоккейн насанд хүрэгчдийн 3-р зиндааны ДАШТ Мексик Улсын нийслэл Мехико хотод үргэлжилж байна.

Тус тэмцээний B хэсэгт багтсан Монголын хоккейн шигшээ баг эхний тоглолтоо Филиппин улсын шигшээ багтай хийж 13:7 харьцаагаар хожлоо.

OМексик, Умард Солонгос, Сингапур, Хонконг, Филиппинтэй нэг хэсэгт багтсан шигшээ баг хоёр дахь тоглолтоо Сингапур улсын шигшээ багтай энэ сарын 28-нд хийнэ. 

Монголын баг тамирчдыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Мэргэн, гавьяат тамирчин Н.Мишигсүрэн, М.Отгонбаяр нар удирдан өрсөлдөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна