МУ-ыг төлөөлөн "Little miss & Uiniverse-2025"тэмцээнд оролцох Т.Үжингүнж хүлгийн жолоо заллаа

Admin
2025/04/27

МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН  “LITTLE MISS & UNIVERSE-2025”  ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БАГИЙНХАН МААНЬ ӨНӨӨДӨР МОРДЛОО

АНЭУ-ын ДУБАЙ хотод  Дэлхийн олон улсын бяцхан миссийн   “LITTLE MISS & UNIVERSE-2025” тэмцээн эдгээр өдрүүдэд болох гэж байна. Энэхүү дэлхийн бяцхан мисс, мистерийн тэмцээнд Монгол Улсаас 5 дахь жилдээ оролцож байгаа бөгөөд энэ жил дөрвөн бяцхан оролцогч маань улсаа төлөөлөн оролцох эрхээ авчээ. Тодруулбал, хөдөө орон нутгаас 3, Улаанбаатар хотоос Төмөртөмөөгийн Үжингүнж шалгарсан байна. 

Т.Үжингүнж нь:

✅️ “Бяцхан мисс-2024” улсын уралдаан тэмцээний дэд мисс

✅️Shining stars kids model-2023 тэмцээний "Grand prix титэм"-ийн эзэн

✅️Tuvza брэндийн нүүр царай

✅️"Улаанбаатарын үдэш-2024" монгол наадмын баярын тоглолтыг нээж Монгол Улсын төрийн дууллыг клипжүүлэн дуулсан

✅️“Mongolian Barbieland-2024” хүүхдийн загварын шоуны шилдэг оролцогч юм. 

“Бяцхан мисс-2024” улсын уралдаант тэмцээнд нийслэл болон орон нутгаас 5-7 насны 200 гаруй охин авъяас, оюун ухаан, загварын үзүүлбэр, зураг авалт, бүжиг, онлайн шалгаруулалт зэрэг 6 төрлөөр өрсөлдснөөс Т.Үжингүнж Дэд миссээр шалгарч энэхүү дэлхийд нэр хүндтэй томоохон тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гэж байна.

Төмөртөмөөгийн Үжингүнждээ болон бусад оролцогчдодоо АМЖИЛТ хүсье



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна