Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль энэ дөрөвдүгээр сарын 28-ны өдөр болох юм. Тэгвэл өчигдөр/2025.04.24/ Тамирчдын холбооны зүгээс сонгуулийн үр дүн яаж ч гарсан, хэн ч ерөнхийлөгч болсон санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн юм. Монголын хөл бөмбөгийн дээд лигийн зүгээс мэдэгдэл гаргаж, тамирчдын холбооны мэдэгдлийг дэмжиж буйгаа илэрхийлэн дээд лиг болон нэгдүгээр лигийн тоглолтуудыг зохион байгуулахгүй хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл дээрх мэдэгдлүүдтэй холбогдуулан Монголын мэргэжлийн хөлбөмбөгийн "Очир" зөвлөлөөс лигийн тоглолтыг зохион байгуулахгүй хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна