“ХУДАГ” кино нээлтээ хийлээ

Admin
2025/04/25

Үзэгчдийн дунд нэлээдгүй хүлээлт үүсгээд  байсан “ХУДАГ”  уран сайхны кино 2025 оны 04 сарын 25-ны өдрөөс эхлэн бүх кино театруудаар гарч эхэллээ. Энэхүү кино нь "Blender room pictures"-ийн анхны уран бүтээл  бөгөөд аймшгийн төрлөөр дагнан зохиол бичдэг зохиолч Ц.Ууганбаярын 2010 онд бичиж уншигчдын хэдийнээ танил болсон “ШИ" гэх номын ижил нэрт зохиолоор хийгдсэн байна. Гол дүрд: Н.Анхбаяр, Э.Пүрэвжаргал, М.Батзориг, Д.Бямбатогтох, залуу жүжигчин: Г.Сумьяагарав нар тогложээ. Зохиолч Ц.Ууганбаярын Зоорь, Хүүхэлдэй гэх мэт олон зохиолуудаар кино уран бүтээлчид кино хийж байсан юм.  Энэ удаад 15 жилийн өмнө бичиж “ХУДАГ”  зохиолыг дэлгэцийн бүтээл болгон амилуулжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.24
3 цагийн өмнө
0
0
Энэ олон чанаргүй киногоо боль
Хариулах