Онцгой гавьяа байгуулж хүний амь аварсан Т.Цэнд-Аюушийг “Цагдаагийн гавьяа“ тэмдэгээр шагналаа

Admin
2025/04/23

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хэв журмын цагдаа дэд ахлагч Т.Цэнд-Аюуш албан үүргээ гүйцэтгэтгэж яваад бусдын амь насыг аварсан юм. Тодруулбал, 2025.04.20-ний өдөр иргэн гараа гэмтээж, их хэмжээний цус алдаж байхад нь анхан шатны тусламжийг маш сайн үзүүлж, эмнэлэг ирэх хүртэл цус алдаж байсан гарыг боон чангалуур хийн, таталт өгч ухаа алдан амьсгал зогсоход нь цагдаа хиймэл амьсгал удаа дараа хийн сэргээж байжээ.

Түүнийг ЦЕГ-ын даргын тушаалаар "Цагдаагийн гавьяа" тэмдэгээр шагналаа. Энэхүү шагналыг онцгой гавьяа байгуулсан алба хаагчид олгодог юм.

0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна