Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдаад жилийн нүүр үзэх гэж буй.Тус хуультай холбоотойгоор Засгийн газрын дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар стратегийн ордын тоог 55 болгон нэмэгдүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн. Ингэснээр стратегийн ордуудын 34-50 хувийг төрд авч, “баялгийн сан”-гийн эх үүсвэр болгоно гэж буй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй нийт 16 стратегийн орд бий.
Харин стратегийн ач холбогдол бүхий 39 ордын нөөц нь тогтоогдсон ч, бүртгэлгүй хэвээр байсан бол эдгээр ордыг нэмж бүртгэх гэж буй. Сонирхолтой нь тус нэмэлтээр орж буй 39ордын тоонд овооолго шороон дээр үйл ажиллагаагаа явуулж буй 3 ААН байгаа юм. Танилцуулбал "Эрдэнэт үйлдвэр"-ийн хаягдаомгэж хэлж болох исэлдсэн хүдэртэй, балансын зарим овоолгуудыг ашиглан “Зэс эрдэнийн хувь”, “Эрдмин” гэсэн хоёр хувийн компани зэс гарган авч байгаа бол "Эрдэнэт үйлдвэр"-ийн ядуу агуулгатай II овооло дээр“Ачит ихт” компани өндөр технологи доор үйл ажиллагаа явуулж байна.
1972 онд “БНМАУ-ын ашигт малтмалын нөөцийн улсын комисс”-ын шийдвэрээр "Эрдэнэтийн орд" газарт хийсэн нарийвчилсан хайгуулаар II овоолгыг балансын бус овоолго хэмээн тодорхойлж, "Эрдэнэт үйлдвэр"-ийн нөөцийн балансаас хасаж байжээ. Мөн 1991 оны Ашигт малтмалын нөөцийн сангийн комиссын хуралдаанаар II овоолгыг "Эрдэнэт үйлдвэр"-ийн балансын бус овоолго гэж дахин тодорхойлсон байна. Анх "Эрдэнэт үйлдвэр"ийн II овоолгыг ядуу агуулгатай, эдийн засгийн үр өгөөжгүй “ямар ч ашиггүй” гээд балансын бус гэж байсан аж. Харин 2014 онд “Ачит ихт” компани ядуу агуулгатай овоолгоос өндөр технологийг ашиглан тунгаамал зэс гарган авч эхэлсэн. Балансын бус хүдрийг боловсруулахад санхүүгийн хувьд өндөр зардалтай байдаг. Гэсэн ч дээрх 3 компани
Эрдэнэт, Оюутолгой гэсэн уул уурхайн компаниуд баяжмалаар нь хямд үнээр баялагаа экспортолдог бол Эрдэнэтийн балансын овоолгыг ашиглаж байгаа Зэс эрдэнийн хувь, "Эрдмин" компаниуд мөн "Эрдэнэт"-ийн балансын бус II овоолгыг ашиглаж байгаа компаниуд эцсийн бүтээгдэхүүн буюу катодын зэс үйлдвэрлэн экспортод гаргаж байна. Гэтэл төр бор зүрхээрээ үйл ажиллагаа явуулж буй эдгээр компанаас 34 хувийг авч баялагийн сандаа хуримтлуулна гэж буй. Авч болно,гэхдээ эрэмбэлэх шаардлагатай.
Бүүр тодруулбал ард түмний өмч болох газрын хэвлийн баялаг дээр тулж,үндэсний хэмжээний ААН болтлоо томорсон МАК,Энержи Ресурс компани болон гадагшаа зарагдсан Төгрөг нуурын ордоо буцаан авчирч нэн түрүүнд хэлэлцээр хийх шаардлагатай. Мөн баялгийн санд хөрөнгө төвлөрүүлэх боломжтой ААН-үүдийг дотор нь хууль бусаар лиценз эзэмшсэн,хууль ёсоор лиценз эзэмшсэн,улсын хөрөнгөөр хайгуул хийсэн,хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн гэх зэргээр дугаарлах нь шударга ёсонд нийцэх биз. Ер нь тэгээд орд, овоолго шороо хоёроо ялгаж салгаад “стратегийн орд” -доо бүртгэх хэрэгтэй байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна