Байгалийн баялгийг ашиглаж улсаасаа ч их хөрөнгөтэй болсон “МАК”, “М СИ ЭС” ХХК ард иргэдийн хувийг төрд өгөх үү?

Admin
2025/04/14

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй нийт 16 стратегийн орд бий. Харин стратегийн ач холбогдол бүхий 39 ордын нөөц нь тогтоогдсон ч, бүртгэлгүй хэвээр байсан.Тэгвэл Засгийн газрын дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар стратегийн ордын тоог 55 болгон нэмэгдүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн. Учир нь УИХ стратегийн ач холбогдол бүхий орд газруудын жагсаалтыг 2007 оны 27 дугаар тогтоолоор баталснаас хойш шинэчлээгүй 18 жил болж байгаа юм.

УИХ-ын 2007 оны тогтоолоор “Монгол Улсын стратегийн ач холбогдолтой” гэж баталсан 15 ордыг танилцуулъя.

  • Таван толгойн чулуун нүүрсний орд
  • Нарийнсухайтын нүүрсний орд
  • Багануурын хүрэн нүүрсний орд
  • Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний орд
  • Мардайн ураны орд
  •  Дорнодын ураны орд
  • Гурван булагийн ураны орд
  • Төмөртэйн төмрийн хүдрийн орд
  • Оюу толгойн зэс, алтны орд
  • Цагаан суваргын зэс, молибденийн орд
  • Эрдэнэтийн зэс, молибденийн орд
  • Бүрэн хааны фосфоритын орд,
  • Бороогийн алтны орд
  • Төмөртэйн цайр, хар тугалгын орд
  • Асгатын мөнгөний орд багтдаг.
  • Гацууртын алтны орд /2015 онд УИХ-ын тогтоолоор нэмсэн/

Стратегийн ийм 16 орд бий. Харин Үндэсний баялгийн сангийн хуулийн төслөөр нийт монголчууд ашиг шимийг нь хүртэх боломжтой ердөө зургаан орд үлджээ. Бусад нь ямар нэг байдлаар ААН болон гадны улсад зарагдсан.

УИХ-д өргөн барих тус хуулийн төсөлд нэгдүгээрт “Стратегийн ордуудын 34 хувийг Баялгийн санд авна”, хоёрдугаарт “Баялгийн санд хуримтлал үүсгэх ордуудад нэг гэр бүл 20-иос дээш хувь эзэмшихгүй”, гуравдугаарт “Тус ордуудаас өв залгамжлалаар, бэлэглэлээр шилжүүлсэн хувьд 30 хувийн татвар оногдуулна” гэж заасан байгаа. Хэрвээ УИХ тус тогтоолын төслийг дэмжвэл стратегийн 55 ордын үр шимийг ард иргэд хүртэх эрхтэй болно. Эдгээр нэмэлтээр авах 39 ордын ихэнхи нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн ч хувийн хөрөнгөөрөө хайгуул хийж үйл ажиллагаа явуулж буй орд ч буй. Мэдээж Улсын төсвөөр хайгуул хийж энэ газар бол газар доорх баялгийн асар их нөөцтэй гэдгийг мэдэж үйл ажиллагааны зөвшөөрөл авч, хувийн мэдэлдээ аван 100 хувь ашгаа авч буй эдгээр ордуудыг Төр баялгийн сандаа бүртгэж авах нь зөв. Үүнийг дагаад чухам яагаад өдийг хүртэл төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийж олсон ордоо ард түмэндээ бус хэн нэгэн хуулийн этгээдэд өгсөн, тус этгээд чухам ямар арга замаар өөрийн мэдэлдээ авсан гээд тодруулах, мөрдөн шалгах ч шаардлагатай.

Нэмэлтээр тусгагдсан стратегийн ая холбогдол бүхий 39 ордыг танилцуулж байна.

  • Улаан-Овоо- Нүүрсний орд. Нүүрс Сэлэнгэ, Түшиг Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн
  • Өвдөг худаг-Нүүрсний орд. Дундговь, Баянжаргалан Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо ашиглаж байгаа
  • Баянтээг- Нүүрсний орд. Өвөрхангай, Нарийнтээл Хувьцаат компани ашиглаж байгаа
  • Нүүрст хотгор- Нүүрсний орд. Увс, Бөхмөрөн Хувьцаат компани ашиглаж байгаа.
  • Хар тарвагатай- Нүүрсний орд. Увс, Өмнөговь Хувьцаат компани ашиглаж байгаа.
  • Адуун чулуун-Нүүрсний орд. Дорнод, Хэрлэн Хувьцаат компани ашиглаж байгаа.
  • Тэвшийн говь-Нүүрсний орд. Дундговь, Сайнцагаан Хувьцаат компани ашиглаж байгаа.
  • Тал булаг- Нүүрсний орд. Сүхбаатар, Баруун-Урт Хувьцаат компани ашиглаж байгаа.
  • Чандган тал- Нүүрсний орд. Хэнтий, Мөрөн Хувьцаат компани ашиглаж байгаа.
  • Хөөтийн хонхор-Нүүрсний орд. Дундговь, Баянжаргалан Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн.
  • Хөөт-Нүүрсний орд. Дорнод, Матад Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн.
  • Налайх- Нүүрсний орд. Улаанбаатар, Налайх Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, уул техникийн нөхцөл хүндэрсэн.
  • Алаг тогоо-Нүүрсний орд. Дорноговь, Даланжаргалан Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, нэмэлт хайгуулыг хувийн хөрөнгөөр хийсэн.
  • Зээгт-Нүүрсний орд. Говь-Алтай, Чандмань Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо хувьцаат компани ашиглаж байгаа.
  • Могойн гол-Нүүрсний орд. Хөвсгөл, Цэцэрлэг Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо хувьцаат компани ашиглаж байгаа.
  • Сайхан-Овоо- Нүүрсний орд. Булган, Сайхан Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо хувьцаат компани ашиглаж байгаа.
  • Баргилт-Төмрийн хүдрийн орд. Хэнтий, Дархан Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдээгүй.
  • Төгрөг нуур-Нүүрсний орд. Төв, Баян Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдээгүй.
  • Наран толгой-Алтны орд. Төв, Жаргалант Одоо бага хүчин чадлаар ашиглаж байгаа.
  • Тавт-Алтны орд. Булган, Тэшиг Хувийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц өссөн.
  • Төмөр толгой-Төмрийн хүдрийн орд. Дархан-Уул, Хонгор Тусгай зөвшөөрлийг цуцалсан.
  • Баян давааны бүлэг орд. Цагаан тугалга, гянтболдын орд. Төв, Эрдэнэ Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоогоор ашиглаагүй.
  • Улаан Уул-Цагаан тугалга, гянтболдын орд. Баян-Өлгий, Улаанхус Одоо бага хэмжээгээр ашиглаж байгаа.
  • Жанчивлан-гийн бүлэг орд. Цагаан тугалга, гянтболдын орд. Төв, Эрдэнэ Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоогоор ашиглаагүй.
  • Цагаан даваа- Цагаан тугалга, гянтболдын орд. Төв, Баянчандмань Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоогоор бага хэмжээгээр ашиглаж байгаа.
  • Мөнгөн Өндөр- Мөнгөний орд. Хэнтий, Өмнөдэлгэр Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдээгүй.
  • Хөх адар-Зэс, цайрын орд. Баян-Өлгий, Толбо Хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийгдэж байгаа.
  • Шаврын царам-Пиропын орд. Архангай, Тариат Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоогоор бага хэмжээгээр ашиглаж байгаа.
  • Шүдэн уул-Чулуун давсны орд. Увс, Давст Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоогоор ашиглаагүй.
  • Ширээ уул- Гөлтгөнийн орд. Дундговь, Дэлгэрхангай Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн.
  • Өвдөг худаг-Хүрэн нүүрсний орд. Дундговь, Өндөршил Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо ашиглаж байгаа.
  • Цайдам нуур- Хүрэн нүүрсний орд. Төв, Баян Нөөцийн зэрэг С2-оос доош үнэлэгдсэн.
  • Цагаан цав- Цеолитын орд. Дорноговь, Сайхандулаан Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо бага хэмжээгээр ашиглаж байгаа.
  • Манхан уул- Фосфоритын орд. Хөвсгөл, Алаг- Эрдэнэ Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн.
  • Онгилог нуур- Фосфоритын орд. Хөвсгөл, Алаг- Эрдэнэ Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн.
  • Лугийн гол-Газрын ховор элементийн орд. Дорноговь, Хатанбулаг Нөөцийн зэрэг С2-оос доош үнэлэгдсэн.
  • Хонгор-Жоншны орд. Дорноговь, Даланжаргалан, Айраг Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн.
  • Улаан Цайр, хар тугалгын орд. Дорнод, Дашбалбар Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн.
  • Цав- Цайр, хар тугалганы орд. Дорнод, Чойбалсан Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн.
Байгалийн баялгаар хамгийн их хөлжсөн компани бол “МАК”, “М СИ ЭС” ХХК. Улсаасаа илүү их мөнгөтэй аж ахуй нэгжүүд... Уг нь бол байгалийн баялаг ард түмний өмч боловч ард түмний өмчөөр хэдэн үеэрээ ч идээд барамгүй ихээр хөлжсөн эдгээр компаниуд Үндсэн хуулийн 6.2 заалтын дагуу баялаг ашиглагч нар ард иргэдийн хувийг төрд өгөх тал дээр манлайлал үзүүлж, хамгийн түрүүнд төртэй гэрээ хэлэлцээгээ эхлүүлэх хэрэгтэй юм. Хэрэв Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эдгээр ордууд төртэй зөвшилцөж ард түмний баялгийг ард түмэнд нь эргүүлэн өгөх аваас ордуудын ашиг Монгол банкинд иргэдийн нэрийн дансанд шууд төвлөрч, иргэдийн орон сууцжуулалт, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдахаар хуримтлах юм.

ЗАСГИЙН ГАЗАР Хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга  Н.Учралаар ахлуулан, Стратегийн орд эзэмшигч ААН-үүдтэй хэлэлцээр хийж, эзэмшлийн хувилбар боловсруулах үүрэг бүхий бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Батзанданг томилсон. Тэгвэл тус ажлын хэсэг хэр хурдан ажиллаж, байгалийн баялгийг эздэд нь буюу  ард түмэнд хэзээ эргүүлэн өгөхийг итгэл тээн хүлээж байна. 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна