“ADOS-2” оношилгоо, үнэлгээний аргачлалын дагуу аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог хийж эхэллээ

Admin
2025/04/03

”Монгол Улсад эмчлэгддэггүй өвчлөлийг бууруулах бодлого”-ын хүрээнд СЭМҮТ-ийн хүүхдийн сэтгэцийн эмч нар БНТУ-д Аутизмын оношилгоо, үнэлгээний “ADOS-2” аргачлалын онол болон дадлага сургалтад хамрагдсан юм. Тэдгээр эмч нар СЭМҮТ-д аутизмын хүрээний эмгэгийн оношилгооны олон улсын стандарт аргачлал болох “ADOS-2” оношилгоо, үнэлгээний аргачлалын дагуу оношилгоо хийж эхэллээ.

Аутизмын оношилгоо, үнэлгээний “ADOS-2” аргачлал нь асуултад хариулж, даалгавруудыг гүйцэтгэх явцад аутизмын хүрээний эмгэгийн үед илрэх эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдгүүд, зан үйлийн өөрчлөлтийг ажиглах замаар оношлох боломжийг олгодог байна. Оношилгооны явцад өгөх даалгаврууд хөгжлийн янз бүрийн түвшин болон насны онцлогоос хамаарч өөрчлөгдөх ба үүгээр дамжуулан харилцааны ур чадвар, нийгмийн харилцааг үнэлэх боломжтой юм.

2014 оны 10 сард СЭМҮТ-ийн шинэ цогцолбор ашиглалтад орсноор Хүүхэд өсвөр үеийн клиник /ХӨҮК/ нь эмчлүүлэгчдэд ээлтэй, ая тухтай орчныг бүрдүүлж, 20 ортойгоор,  3-аас 18 хүртэлх насны хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна