Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь гарлаа

Admin
2025/04/03

Монгол Хэл Бичгийн шалгалтыг улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 17, 18-ны өдөр зохион байгуулах юм. Үүнтэй холбоотойгоор Монгол хэл, бичгийн шалгалтын суудлын хуваарь гарчээ. Шалгуулагчид eyesh.eec.mn хаягаар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтрэн орж суудлын хуваариа хэвлэж авах аж.

Энэ жил 10, 11 дүгээр ангийн сурагчид монгол хэл, бичгийн шалгалт өгөх боломж бүрдэж, босго оноог /400 оноо/ давсан тохиолдолд дахин шалгалт өгөхгүй байж болно. Харин өөрийн авсан оноондоо сэтгэл хангалуун бус байвал дахин шалгалтад орж, оноогоо ахиулах боломжтой аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна