Мансууруулах бодис зарахаар авч явж байсан иргэдийг баривчилжээ

Admin
2025/04/02

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхиатай тэмцэх газраас интерполын үндэсний төв товчооны "Хөх булант" зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан М-ыг баривчилжээ. Тодруулбал, М нь Франц улсад оршин суудаг бөгөөд 2024 оны арваннэгдүгээр сараас 2025 оны гуравдугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд иргэн Т-тэй бүлэглэн Герман улсаас олон улсын шуудан илгээмжээр дамжуулан цэвэр жин нь 844 грамм мансууруулах сэтгэцэт нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлжээ. Дээрх 22-25 насны хоёр этгээдийг гуравдугаар сарын 18-нд баривчилж зарж борлуулахаар хадгалж байсан сэтгэцэт нөлөөлөх бодисыг эд мөрийн баримтаар хураан авчээ. Улмаар тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.92
2025/04/03
0
0
Ilruuleegui gaali bas buruutai
Хариулах