Өгий нууранд живсэн автомашиныг татаж гаргажээ

Admin
2025/04/01

Өчигдөр мөс цөмөрч иргэн Э-ийн автомашин живсэн байсныг татан гаргажээ.

Тодруулбал, Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн "Мэргэн шанаа" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 130 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/ иргэн Э нь суудлын автомашинтай нуурын мөсөн дээр зорчиж яваад цөмөрсөн тухай дуудлагыг 21:05 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Э-гийн эзэмшлийн “Hilux” загварын автомашин нуурын эргээс 150 метрийн зайтай Өгий нуурын усанд цөмөрч живсэн байсныг татан гаргажээ.  

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна