Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 141 болжээ. Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 80 бол, гэрээр эмчлүүлж байгаа 10, сэжигтэй 141 тохиолдол байна. Харин 51 хүн эдгэрчээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна