"Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган-2025" чуулган Хэнтий аймагт болж байна. Энэ үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү мэдээлэл өгөх үеэр "малчид хаана амьдарч байгаагаас үл хамааран харилцаа холбооны дэд бүтэц нь бэлэн байдаг нөхцөлийг бүрдүүлнэ" гэлээ.
Түүний мэдээлснээр Зүүн бүсийн 29 цэгт сүлжээ оруулснаар малчид сүлжээгээ дагаж нүүдэллэх шаардлагагүй болох нь. Монгол Улсын хүн амьдрах боломжтой газар нутгийн 23.8 хувьд нь үүрэн холбооны сүлжээ нэвтэрч, үлдсэн газар нутгийг ямар нэгэн сүлжээнд холбоогүй байна гэх судалгаа бий.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна