Асу.мн сайтын редакциас 2024 оны 12 дугаар сард Менингококк халдварын нөхцөл байдлын мэдээллийг ХӨСҮТ-өөс шууд дамжуулан хүргэсэн. Тухайн үед ХӨСҮТ-ийн тархвар судлалын эмч Ч.Уртнасан мэдээлэхдээ, “2024 он гарсаар Менингококк халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн. Нэг хүүхэд нас барсан гэсэн” гэсэн мэдээллийг өгч байв. Атал маргаашаас нь ХӨСҮТ-ээс “Менингококк халдвараар нэг хүүхэд нас барсан гэдэг ташаа мэдээлэл” гэх залруулга гаргасан нь бидний анхааралыг татсан юм. Учир нь тухайн мэдээллийг нуун дарагдуулсан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж буй.
Тиймээс ХӨСҮТ нь халдварт өвчний тархалт болон нас барсан мэдээллийг нуун дарагдуулдаг эсэх асуудлыг бид дахин тодруулан сурвалжиллаа.
Харин 2025 гарсаар манай улсад Менингококк халдварын 4 тохиолдол бүртгэгдэж хоёр хүүхэд нас барсан мэдээлэл байна. Мөн үүнтэй зэрэгцэн Улаанбурхан халдварт өвчний дэгдэлт сургууль, цэцэрлэгийн байгууллагаар голомтлон гарч буй. Одоогоор эл өвчний 100 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.
Менингококк нь нэн хүнд хэлбэрийн өвчлөлтэй үед 4-6 цагийн дотор хөл, гар, нуруу, цээж, нүүрээр цусархаг тууралт гарч богино хугацаанд хүндэрч, гүн шокоор хүндэрдэг аюулт өвчин юм. Харин Улаанбурхан нь агаар дуслын замаар дамжих халдварладаг бөгөөд вакцинаар сэргийлэгддэг давуу талтай. Тиймээс Улаанбурханы товлолт вакцинд огт хамрагдаагүй иргэдийг вакциндаа хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагаас уриалав.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна