Нийт шүүгчийн хуралдаан боллоо

Admin
2025/03/29

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр боллоо.

Хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, хойшлуулахаар тогтов.

Түүнчлэн Эрүүгийн хэргийн танхимаас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хууль санаачлагчид хүргүүлэх, мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс ирүүлсэн Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэж, санал хүргүүлэхээр тогтов.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Иргэний зориг ногоон намаас ирүүлсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдөл, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намаас ирүүлсэн намын нэрийг өөрчлөх болон дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг тус тус хэлэлцэж, хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна