Өнөөдрийн байдлаар "Улаанбурхан" өвчний батлагдсан тохиолдол 114, эдгэрсэн 32, сэжигтэй 123, хавьталд орсон 7220 тохиолдол байна. Улаанбаатар, Дундговь, Өмнөговь аймагт Улаанбурхан өвчний өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд дийлэнхи нь 10-14 насны буюу Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчид байгаа юм. ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 22 сургуульд Улаанбурхан өвчин бүртгэгдсэн бөгөөд эдгээр тохиолдлын дийлэнхи нь Улаанбурханы товлолт вакцинд нэг удаа эсвэл огт хамрагдаагүй байсан тул иргэдийг Улаанбурханы вакцинд хамрагдахыг уриалсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна