Групп сунгахдаа хөдөлмөрийн чадвараа алдсан хүн бүрийг биеэр ирэхийг шаардахгүй

Admin
2025/03/28

Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Эрүүл мэндийн яам болон холбогдох агентлагийн ажилтнуудын хамтарсан уулзалтыг зохион байгуулжээ.

Даатгуулагч иргэн хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд цахим мэдээлэлд тулгуурлан хөдөлмөрийн чадвар алдалт, байнгын асаргааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солихоор зохицуулсан.

Үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын мэдээллийг холбогдох байгуулалтай цахимаар үнэн зөв, шуурхай солилцох асуудлыг шийдвэрлээд байна.

Цаашид группт орсон хүн бүрийн хөгжлийн бэрхшээл болон хөдөлмөрийн чадвар алдалтыг аймаг, дүүрэг бүрт байгуулсан зөвлөлөөр оруулж, биеэр ирэхийг шаардахгүй. Харин олон улсын жишигт нийцүүлэн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон өөр аймаг, дүүрэг, мэргэжлийн салбар зөвлөлийн эмч тогтоодог болох юм.

Энэ удаагийн уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Магадлалын төв зөвлөлийн холбогдох төлөөллүүд оролцлоо.

Уулзалтын үеэр олон улсын үйл ажиллагааны ангилал (ICF)-ыг нэвтрүүлж зөвхөн өвчний оношоор бус үйл ажиллагааны үйлдлийн чадавхыг үнэлэх, нэвтрүүлэх талаар хамтран ажиллаж олон улсын туршлага солилцох, сургалтад холбогдох мэргэжилтэн нарыг хамруулах асуудлаар мөн санал солилцсон байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна