Ц.Раднаа “World Masters-2025” тэмцээнээс алтан медаль хүртлээ

Admin
2025/03/26

 Хөнгөн атлетикийн ахмад мастеруудын “World Masters Athletics Indoor Championships-2025” тэмцээн АНУ-ын Флоридад энэ сарын 23-30-ны өдрүүдэд болж байна. Тус тэмцээнээс Мастерсийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Цэрэнгийн Раднаа гуай алтан медаль хүртлээ. Тэрбээр 60 метр болон 800 метрт түрүүлж хошой алтан медалийн эзэн болов. Ц Раднаа гуай зургаан төрөлд хүч үзэх бөгөөд түүнийг 200 м, 400 м, 1500 м, гурвын харайлтын тэмцээнүүд хүлээж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.184
25 минутын өмнө
0
0
Базарваань монгол хүнийг илүү гэдгийг ч харуулж байна даа.
Хариулах