Тулаанч З.Шинэчагтгын хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэнэ

Admin
2025/03/25

Холимог тулаанч З.Шинэчагтгад холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өнөөдөр /2025.03.25/ хэлэлцэж, түүний хэргийг ахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болжээ.

З.Шинэчагтгад өмнө нь /2025.01.30/ анхан шатны шүүхээс бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгуулийн ял оногдуулж, оногдуулсан торгуулийн ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож байсан юм.

Гэвч З.Шинэчагтагад торгох ял оноосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээд шатны прокуророос эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүхэд хандсан билээ. Тодруулбал, дээд шатны прокуророос "З.Шинэчагтага нь бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт удаа дараа холбогдож, гэм буруугаа ухамсарлахгүй эл төрлийн гэмт хэрэг үйлдсээр байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах"-аар Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн юм.

Улмаар дээд шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна